Доорхи линкээр орж үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=nG8XO-06oPM
Thursday, October 24, 2013
Tuesday, October 15, 2013
Өөдрөг аяз
Өнөөдөр энэ шүлгийг нь Өөрт нь зориулмуй.
Очирбатын Дашбалбар
Өөдрөг аяз
Яруу найрагч Б.Явуухулан, М.Цэдэндорж нарын гэгээн дурсгалд зориулмуу.
Нарт орчлонд хүн үхдэггүй юм
Намрын шувуу шиг буцаж ирэхээр нисдэг юм.
Униар татсан талын гүн рүү одож
Урин хаврын яргуй болж дэлгэрэхээр буцдаг юм.
Мөнх цэлийсэн тэнгэрийн цэнхэрлэгт нийлэн
Мөнхүү тэнгэр болж бидний дээрээс ширтдэг юм
Мөрөн голын хээ болж эцэс төгсгөлгүй мяралзан
Мөрөөдөлт орчлонгийн элгэнд намуухан урсдаг юм.
Газраар алхаж явсан мөрийг нь өөр хүн гишгэж
Гараараа илбэж үзсэн мөчрийг нь өөр хүн тордоно.
Гагцхүү эргэж ирэхээр явсан хүнийг харуулдан хүлээж
Газар дээрх одод шөнийн чимээгүйд сэрүүн хононо.
Үлгэр домог хэлэлцэн, гал тойрон суухдаа хүмүүс
Үнэнийг худлаас ялган, хуурын эгшгээр аялгуулж
Үүрд одсон хүмүүс өөрсдийнх нь сэтгэлд эргэн ирж
Үдшийн цаг дуунд амилан амьдарч байгааг мэдэрнэ.
Өдөр, шөнийн агсам цагаан морьдыг хөлөглөн
Өргөн орчлонд довтолгож яваа хүмүүсийг би үзнэм.
Өглөө эртийн нугад цэцэг түүж яваа охины
Өлмийд нь шүүдэр болж гялалзах мөрөөдлийг биширнэм.
Өөрийгөө шатааж, бусдыг гэрэлтүүлсээр дууссан
Өнө эртний Бруно бүрэнхийд хаалга нээн орж ирнэ.
Босгоны дэргэд чимээгүй зогсож, нөмрөг нь унжина
Бодлогширсон нүднээс нь хоёр од гялтганан унах шиг...
Мянга мянган жилийн цаанаас хүмүүс эргэн ирж
Мөнх номын хуудаснаас бидэнд үгээ шивнэж байна
Гар дээрх номоор амилан бодолд минь амьдрагч хүмүүсийн
Гайхамшигт туяа намайг дотроос минь гийгүүлнэм.
Алга болсон хүмүүсийн дурсгал-үргэлжлэл бид нар юм!
Амьд яваа цагтаа юутай ч зүйрлэшгүй хөшөө нь бид юм!
Гэрэлт орчлонгоос одогсод биднээр дамжин эргэнэ.
Гэгээн наран доор тэд урьдын адил амьдарна...
1999.10.16
Г.Мэнд-Ооёо "Дашбалбарын хайрлахуйн тарни"
ДАШБАЛБАРЫН
ХАЙРЛАХУЙН ТАРНИ
Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх
Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз
барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас
ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа
ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж
буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн,
улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу
тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь
Салхиар ганхах цагаан
өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
хэмээн эхэлдэг юм.
Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон
эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ
мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.
Monday, October 14, 2013
Saturday, September 7, 2013
Наран булаг
Наран
булаг
Үүлс нойрсох хавцал хаднууд
Үүрийн манан дэгдэх хөндий
Насан багын алтан өлгий
Намайг торниулсан он жилүүд
Үүрийн манан дэгдэх хөндий
Насан багын алтан өлгий
Намайг торниулсан он жилүүд
Ай хө Наран булаг минь
Зээ хө Наран булаг минь
Зээ хө Наран булаг минь
Цагаан мөөгний зөөлөн бороо
Цайран шиврэх намуухан орой
Цагийг элээсэн буурал тогоруу
Цам харайх үзэсгэлэнт нутгаа
Цайран шиврэх намуухан орой
Цагийг элээсэн буурал тогоруу
Цам харайх үзэсгэлэнт нутгаа
Ай хө Наран булаг минь
Зээ хө Наран булаг минь
Зээ хө Наран булаг минь
Бөөр дэрсэнд мангир түүгээд
Бүүр багадаа тугал сүүлдээд
Эх нутгийнхаа цэцгэнд хөрвөөж
Эрээн цамцаа гээж орхисон
Бүүр багадаа тугал сүүлдээд
Эх нутгийнхаа цэцгэнд хөрвөөж
Эрээн цамцаа гээж орхисон
Ай хө Наран булаг минь
Зээ хө Нарны булаг минь
Зээ хө Нарны булаг минь
Sunday, April 7, 2013
Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадам болно
“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун
санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. Тус наадмын гол зорилго нь залуу
авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур
сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу
найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан
гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ны 18:00 цаг
хүртэл dashbalbrstudies@gmail.com хаягаар болон 96658808, 99993758
дугаарын утсаар холбогдон биечлэн авчирч өгч болох ажээ. Уралдаанд ирсэн
бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг
илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр
олон нийтэд зарлах гэнэ. Илтгэлийн хувьд Утга зохиол судлал, Сэтгүүл
зүй, Шашин судлал, Улс төр судлал, Соёл судлал гэсэн бүтээлүүдийг хүлээж
авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн
онцлогийг тусгасан байх шаардлагатай бол уран бичлэгийн уралдаанд
О.Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ
илгээх юм байна.
“Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-ны 10 цагт Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын дугуй зааланд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм. Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна.
http://art.news.mn/content/139707.shtml
“Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-ны 10 цагт Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын дугуй зааланд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм. Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна.
http://art.news.mn/content/139707.shtml
Sunday, February 10, 2013
2-р сарын 10 буюу Би Талын хөх чоно
О.Дашбалбар
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!
Wednesday, February 6, 2013
Элегия
Хайрт аав Ж. Очирбатын гэгээн дурсгалд зориулмуу
1.
Хашаатын дэрс нь хаврын салхинд ганхана
Хажуугаар нь гарахдаа харвал, хайртай аав минь бодогдоно.
Дэлтэй хүрэн морио унаж ууландаа гараад харвал
Дэлхийд үгүй аав минь дэргэд юм шиг санагдана.
Улиасыг найгуулдаг хаврын хавсарган салхинд нь
Учирснаас хагацаадаг хорвоогийн хуурамчийг мэдлээ.
Манант хөндийн уулс минь намирч хөхрөөд л байна.
Мартахын аргагүй аав минь өглөө үдэшгүй бодогдоно.
Хажуугаар нь гарахдаа харвал, хайртай аав минь бодогдоно.
Дэлтэй хүрэн морио унаж ууландаа гараад харвал
Дэлхийд үгүй аав минь дэргэд юм шиг санагдана.
Улиасыг найгуулдаг хаврын хавсарган салхинд нь
Учирснаас хагацаадаг хорвоогийн хуурамчийг мэдлээ.
Манант хөндийн уулс минь намирч хөхрөөд л байна.
Мартахын аргагүй аав минь өглөө үдэшгүй бодогдоно.
Subscribe to:
Posts (Atom)