Sunday, June 24, 2007

О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг íîìîîñ

Омог бардам, зориг төгөлдөр найрагчийн маань хамгийн сүүлд өөрөө эмхэтгэн бэлдэж, дэрэн доороо үлдээсэн энэхүү номын зарим шүлгүүдийг таалан болгооно уу. Тэрээр хэлэхдээ: Олон жижиг тулалдаанд би ялагдах бүр сүүлчийн том тулалдаанд ялах хүчээ авч байгаагаа мэдэрнэм. Энэхүү хорь хүрээгүй байхдаа өөрөө өөртөө хэлсэн үг нь түүний амьдралд тохиолдсон бэрхшээл болгоныг давахад тус болсоон хэмээн бас энэ номондоо бичиж үлдээжээ.

Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэрвэж дотор нь халууцах
Хөөрхий найрагч их орчлонд тэнүүчлэхээр ирсэн юм
Галав эриний их зөнч, сүйрлийн дууч энэ хүнийг
Галзуу цасан шуурга улин тосож авсан юм
Дүнгэнэх тэнгэр, аварга их уулс царцах хүйтэнд
Дүнчүүр чоно улин хэмхэлцэх лугаа их шуурганд
Хүн төрөлхтний шөнийн харанхуй энэ их шуурганд
Хүйтэн орон зайг бүлээцүүлэн ганц найрагч алхана

1992.02.09
Энэ өдөр бол Яруу найрагчийн маань Нарт хорвоод мэндэлсэн өдөр!

Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22

Элегия

Намар болгон модод шарлаж, навчис унана
Надад дэндүү танил уй гуниг сэргэнэ
Харах тусам тэнгэр улам дотно ээнэгшиж
Хан бүргэд тэртээ дээр дуртгал мэт эргэлдэнэ
Биеэр минь шаргалхан гуниг нэвт харваж
Би навчис адил уйтгарлан, хорвоод цөхөрнөм
Сэм сэмхэн уулс бударч, сэрүүн намар хүдэнтэнэ
Сэтгэлийн минь гүн рүү намар өөрөө шургажээ
Бүхий л хорвоо эрвээхэй шиг эмзэг санагдана
Бүр тэгэхдээ намрын бээрэгхэн эрвээхэй шиг хөөрхийлөлтэй
Би харь газарт цөлөгдсөн мэт энэ дэлхий дээр хаягдаж
Биеийг минь бус сэтгэлийг минь ирж авах эзнээ хүлээнэм
1993-1998 он

Агсам тавимаар хорвоо
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ
1998.11.15

Цорын ганц давтагдашгүй өдөр
Цонхны цаана цэнхэрлэн өнгөрлөө
Өдрийг нэвт шөнийг харах
Өөрийн тэнхээг надад үлдээлээ
Байгалийн хишиг цагаан үүлэн
Багын андын захидал адил
Хэсэгхэн шиврэх зөөлөн бороо
Хэзээ ч сонсоогүй хайрын шивнээ
Үлэмж амгалан тэнгэрлэг өдөр
Үүрд одов уу, навчинд нуугдав уу?
Үлдээсэн дурсгал нь энэхэн шүлэг үү?
Үнэн хайр, гэрлийн урсгал уу?
Амьсгаа хурааж моддыг ажлаа
Амьтай юм шиг навчис нь сэрчигнэв
Орчлонд айлчлаад буцсан өдөрОн жилүүдийн дусалхан нулимс!
Дээврийн цаана шөнийн тэнгэр
Дэлхийгээс тусдаа өөрийгөө хадгална
Оддын увидас надад хүртээлгүй ч
Орон дээрээ би нууцыг нь төсөөлнө
1997.09-р сар

7 comments:

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

BLOCKBUSTER said...

түүний заналт дайсан баабарын тухай блог эхлүүллээ. ороод үзээрэй

anjigai said...

Сайн байна уу? Эрхэм ахын амрыг эрэн мэндчилж байна. Би Хавхчин Гүндсамбуугийн хүү Ариунчулуун байнаа. Таны бичсэн нийтлэлийг Хил хамгаалах газарын Вэб дээрээс олж уншаад сэтгэл их хөдөллөө. Эцэст нь хайсаар энэ БЛОГ-ийг таныг хөтөлдөгийг мэдэж орж ирээд байна. Нутгийн ах таныг миний өчүүхэн тэмдэглэлийн дэвтэр болох www.anjigai.blog.banjig.net хэмээх хуудсанд минь тухлан морилж сэтгэгдэл юугаан үлдээхийг учир тавилан байвал уулзан танилцахыг хүсч байгаагаа үүгээр уламжилж байна.

Хүлээн авна уу?

Батсүхийн Баасанжаргал said...

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1143812

Anonymous said...

Найрагч Балбарын vхэл ба надад vлдсэн харуусал
Нийтэлсэн: 2008-12-16 09:22:41 , Мэдээний дугаар: #1143812

Монголынхоо тєлєє зvтгэсэн хvнд монгол тєр их л хатуухан юм шиг санагдах юм хэмээн улстєрч Ц.Нямдорж нэгэнтээ телевизээр ярихдаа хєндєж, сэтгэл эмзэглэнгvй байсан нь миний зvрхийг ч сум мэт оносон билээ.
Энэ яриа яруу найрагч, монголын ард тvмний хайрт хvv О.Дашбалбарыг насан єєд болсноос хойш тохиосон юм. Тэрхэн агшинд миний хувьд ч Дашбалбар улс тєрд гvн гvнзгий хєл тавьж, шударга бус vйлдлийг таслан зогсоохоор зvтгээгvй бол амьд байх байсан гэж л бодогдож билээ. Тэрбээр єнєєгийн бидэнд луйварчин, дээрэмчин хэмээн адлуулж буй нєхдvvдтэй тэмцэл хийгээгvй бол, гаднынханд газраа ємчлvvлэхгvй, эзэмшvvлэхдээ ч маш сайн бодож болгоон, газар шороо минь эх орон минь юм шvv гэж тэмцэж яваагvй бол амьд сэрvvн алхаж явах байсан гэж л боддог юм. О.Дашбалбарыг насан єєд болохоос зургаахан хоногийн ємнє сайд нарын II эмнэлгийн арын єргєтгєлд хэвтэж эмчлvvлж байхад нь би эхнэртэйгээ хамт очин эргэж байсан билээ. Тэр уулзалт Балбар бид хоёрын хувьд эцсийнх байжээ гэдгийг би тэрхэн vедээ тєсєєлєє ч vгvй билээ. Тэгэвч би Балбарыгаа хараад єєрийн эрхгvй дуу алдаж халагласнаас эхнэртээ зэмлvvлж байлаа. Хєєрхий муу найзын минь хамаг бие нь шарлачихсан нvднийх нь гал бvдгэрч агаад нvvрнийх нь баяр баясгалан хvртэл надад vгvйлэгдэх шиг санагдсан сан.

Дашбалбар єрєєндєє ганцаараа хэвтэж байсан бєгєєд эхнэр Борхvvхэн нь яг дэргэд нь сахисан, бага охин Дэжидмаа нь нєхєртэйгєє холгvйхэн байрлах сандал дээр зэрэгцэн сууж байлаа. Дэжидмаа ханиад хvрсэн байсан уу Балбар их л санаа нь зовнисон байдалтай сургаалын аястай vгээ хэлж байлаа. Одоо эргэн санахад "Vхтэл vр харам" гэгчээр тэгж бай, ингэж бай гэх маягийн захиас захиад байсан юм шиг л санагдаж байна. Харин намайг очсонд их л баярлан орон дээрээ хагас єндийн суугаад "Бие гайгvй болж байгаа. Би эдгэрэх байх аа. Гэхдээ чамд нэг зvйлийг чухалчлан хэлье. Надад хор єгсєн юм шvv... Тэр нєхєр надад: "Цаад муусайн юмнуудтай чинь би харьцах ч vгvй (хамт явсан нєхдийг нь хэлжээ). Чи бол харин жинхэнэ монгол эр хvн. Хамтдаа манай єрєєгєєр ороод гаръя хэмээн лац ломботойгоо "Болор" архи гаргаж задалсан юм. Архинд нь хор байгаагvй ээ, хамт л уусан, харин аяганых нь амсарт хор шингээсэн байжээ гэж би одоо ч бодсоор л байна" гээд тэр эрхмийнхээ нэр алдар, хэргэм цолыг ч хэлж билээ. Энэ нууцлагхан захиасыг надаас гадна тєрийн шагналт яруу найрагч З.Дорж, Ш.Сvрэнжав нарын цєєхєн хvнд цухуйлгасан юм шиг билээ. Очирбатын Дашбалбарыг нас барахад яруу найрагч Зундуйн Дорж "Хайран дvvг минь алчихлаа, хор єгєєд хороочихлоо" хэмээн нvдээ хавдтал бахирч байсан. Харин монгол тvмний хvндэтгэл хайрыг хvлээсэн, эрхэм найрагч Ш.Сvрэн¬жав гуай "Хайран ч дvv минь, хайран ч Дашбалбар минь, улс тєрд ороогvй бол уран бvтээлч биднийхээ дунд амьд сэрvvн алхалж явах байсан юм гэж харамсч халаглаж байсан нь одоо ч нvдэнд харагдсаар...

О.Дашбалбар элгээ эмчлvvлж олон ч эмнэлэг дамжин хэвтэж, энэлж шаналж явахдаа элэгний євчин тусчээ гэж бодож байсан ч эрхтэн биеийг минь хордуулсан гэж хардаж, хамгийн ойр дотно нєхєддєє энэ тухайгаа илчилж байсан юм гэдгийг л уншигч олонд хvргэх нь зvйтэй юм шиг санагдсаны учир уруул болоод уушиг нээж байгаа нь энэ билээ.

Тэгээд ч тэрбээр эх орон, ард тvмнийхээ тєлєє тэмцэж, євгєд дээдсээ адлуулахын эсрэг, ємч хєрєнгийг хуйвалдаж хувааж идэхийн эсрэг, газар нутгаа гаднынханд худалдахын эсрэг шаналж, шархирч явахдаа хэн нэгэнд хорлогдсоноо, хэсэг бvлэг хvмvvст доромжлогдсоноо эрэгцvvлж элдэвээр боддог байсан хэрэг. Нэгэнт євчилсєн биеэ "Хэзээ нэгэн цагт vхэх л байх" гэж бодож тийм нэртэй шvлэг ч бичжээ. Уг шvлэгтээ
"Хэзээ нэгэн цагт би vхэх л байх
Хэврэг бие минь тоос, товрог болох л байх
Хэн нэг нь дурсаж ярих л байх
Хэзээ нэгэн цагт би vхэх л байх
Эх орныхоо тєлєє зовсоор
Элэгний євчтэй болсон юм
Цєєхєн монголоо хайрласаар
Цєсний халуунтай болсон юм" гэж бичжээ. О.Дашбалбар зєвхєн монголынхоо тєлєє, монголын ард тvмний сайн сайхны тєлєє, хойч vеийнхээ баталгаат амьдралын тєлєє тэмцэж, монголын ард тvмэн ядуурч, хэдхэн хvн баяжиж, луйварчид хожиж, шударга vнэнч хvн хохирч эхлэсэн тухай vнэн vгээ хэлснээр шинэхэн баячууд, шинэхэн луйварчдад ад vзэгдэх болсон юм. Улс орны маань хойч ирээдvй, ард тvмний маань аз жаргал зовлонгийн мананд харанхуйлах тусам, монгол тєрийн бодлого алдагдаж, тєрийн хvч суларч, тєрд амьдралын ямарч туршлагагvй, улс орныг авч явах нь байтлаа єєрийгєє єєд нь татаад аваад явж чадахгvй хvмvvс хуйвалдааны маягаар шаргалж, эх орон эрдэнэ баялгаа лиценз хэмээх алга дарамхан цаасан дээр єргєрєг уртрагаар нь зааж, зарж эхэлсэнд тэрбээр тэмцэхээс єєр аргагvйд хvрсэн хэрэг л дээ.

Тэмцэл бол vхэл билээ. Тэгээд ч О.Дашбалбар эх орноо худалдагсадын ємнє чєдєр тушаа болж, жаргах замынх нь садаа болсон тvvнийг vгvй болгохоос єєр аргагvйд хvрсэн биз ээ. Дашбалбарыг утсаар заналхийлэх, ална гэж давшлах, араас нь амьтан хvн дагаж дарамтлах явдал байсныг єєрєє ч ойр дотнынхоо нєхдєд ярьдаг л байсан. Юмыг ахар богино хугацаанд асар олон талаас нь бодож боловсруулах гайхамшигтай мэдрэмжтэй байтлаа, маш ухаалаг мєртлєє, хэн нэгэн нь намайг хонзогнон хорлож мэдэх юм шvv гэсэн болгоомжлол Дашбалбарт даанч байгаагvй билээ. Намайг улаан сахиус минь хамгаална, намайг монголын ард тvмний заяа буян хайрлана хэмээн хааяа бардамнан ярих нь нэг бодлын маш их зоригтой, нєгєє бодлын маш гэнэн юм шиг санагддаг сан. Хєдєє хєхєрч гадаа гандаж хэдэн малынхаа буяныг хvртэж аж тєрсєн нvvдэлчин ардын хvv О.Дашбалбар єєрчлєлт, шинэчлэлт хийгээд ардчилал хэмээх сайхан vгийн далбаан дор монголд минь нvvрлэсэн аюул, хэт хожмын гай гамшгийг эсэргvvцэн тэмцэж, "Шинэ vндсэн хууль" хэлэлцэхэд хувь нэмрээ оруулж, Vндэсний аюулгvй байдал, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахын тєлєє зvтгэсэн билээ. "Газрыг гадаадынханд ємчлvvлэхгvй, бэлгэнд єгєхгvй, барьцаалахгvй, арилжахгvй, хувьчлахгvй гэдэг заалтыг, мєн ерєнхийлєгчийг парламентаар бус бvх ард тvмнээрээ сонгуулна гэдэг заалтыг Шинэ Vндсэн хуульд оруулсан маань анх улс тєрд ороод тєр гумэндээ хvртээсэн ололт амжилт минь хэмээн О.Дашбалбар сэтгэл хангалуун ярьж, бичиж байлаа."
Очирбатын Дашбалбар хэмээх энэ эрхэм дєч гаруйхан наслахдаа ямар олон шvлэг зохиол туурвисны дээр худалч хуурмаг, бусармаг, бялдууч, бэртэгчин, луйварчин нєхдийн булай булхайг илчилсэн ямар олон зvлийг хойч vедээ анхааруулж гэрээслэл болгож бичиж vлдээгээ вэ.

Тэр монгол хvн болж тєрснийхєє хувьд монголчууд маань энх тунх, элбэг хангалуун, эрх дураараа эх орондоо эзэн болж яваасай хэмээн тэмцэж байсан. Тvvнд алдар нэр, албан тушаал, алт мєнгє хэрэггvй, ард тvмнээсээ бол хэзээ ч урвахгvй гэсэн чин хvсэл л байсан билээ. "Vнэн vг хэлсэн хvнд хvн єшєєтэй, vхэр унасан хvнд нохой єштэй" гэдгийн vлгэрээр vнэний тєлєє тэмцсэнийх нь хариуд тvvнийг vзэн ядагчид vг хэлээр дайран давшлагчид, сонин хэвлэлээр солиотой, галзуу, шизотой гэж гутаан доромжлох нєхдvvд ч байсан билээ. Тэдэнд бол Дашбалбар шиг дайсан байгаагvй биз ээ. Одоо харин Очирбатын Дашбалбар байхгvй болжээ. Одоо бас шударга vнэний тєлєє vг хэлдэг хvн vгvйлэгдэж, шударга ёс, шударга тєр, шударга хууль ёс, шударга юм бvхэн vгvй болсон юм шиг санагдаж, "нvд улаан, мєнгє цагаан" гэдэг vг бvхнийг шийддэг цаг vетэй золгосон мэт санагдах юм. Бурханы номонд зааснаар "...Хамаг амьтны тусын тулд" буян vйлийг бvтээдэг бол О.Дашбалбар "Хамаг монголынхоо ард тvмний тусын тулд" vгээ хэлж vйл хэргээ бvтээж явжээ.

О.Дашбалбар "Тэмцэл хатуу хорвоо" хэмээх шvлэгтээ
"Дєчин жил vнэлийг эрж, vйлээ vзэж
Дєрєєн дээр давхисаар vvдэн шvд уналаа" гэж халаглаад
"Одоо надад юу vлдэв, олныг шуугиулж зовсон бие
Ойворгон залууст муулуулсан омог тєгєлдєр сэтгэл
Єєр надад юу vлдэв, ємєг тvшиг хэдэн дvv
Єрийг минь зєєллєх ганц хvv, хэдэн охид" хэмээн ад vзэгдэж, доромжлуулсан тухайгаа єгvvлээд амьдралд vнэ цэнэтэй ах дvv, vр хvvхдээ дурсжээ. "Тэмцэл бол vхэл" хэмээн ємнє би єгvvлсэн билээ. Vvдэн шvдээ унатал vйлээ vзэн тэмцэсний эцэст тvvний хувьд учир. битvvлэг vхэл нvvрэлж vр хvvхэд, хань ижил, ах дvv анд нєхдєєс нь авч одсон билээ. Харамсч халагламаар хайран сайхан залуу нас, хайран сайхан Очирбатын Дашбалбар, ялгуун сарны дор уянга хайлсан, яруу найргийн галт бамбар бидний дунд vгvй болжээ. Надад хор єгсєн, намайг хvн хорлосон гэж єєрєє vгээ хэлж, єрєєлийг бас хардаж яваад дэлт суман хvлгийнхээ дєрєєг мулталж, дээлээ тайлж нємгєлєєд эх орноо тэвэрч унасан.

Тэр одоо тэнгэрт хальсан. Ємсч явсан хувцас шигээ єєрийнхєє биеийг орхиод бурханы оронд одсон. Буян нь бялхаж, нас нь ахардсан хvн дээ хєєрхий. "Дєч давсан эр, дєрєв дарсан ат" гэж яригддаг эр хvний хувьд ид сайхан нас билээ. Даан ч их юм бичиж, даанч их юм бvтээж, даанч их юм vvрч, даахын аргагvй их vйл хэрэгт дарагдаж сєхєрчээ чи минь. О.Дашбалбар орчлон хорвоод хэд наслахаа ч, орчлон хорвоо єєрийнх нь хувьд хэдэн настай болохыг ч бичиж бас мєнхєлж vлдээсэн юм. Тэрбээр,
Єнєєдєр би 42 нас хvрлээ, єнгєт орчлонгийн нас 42 хvрлээ
Євлийн тэнгэр, єндрийн одод 42 нас хvрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод 42 нас хvрлээ
Хорвоо дээр надтай цуг нарс, горхи 42 нас хvрлээ
Аугаа тэнгэр мєнхийн настай, vхэлгvйн шидтэй ч
Аяа, миний л хувьд єнєєдєр 42 настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд 42 настай"
Энэ шvлгийг уншихад аймаар ч юм шиг бахархмаар юм шиг, Дашбалбарыг биширмээр ч юм шиг санагддаг юм.
О.Дашбалбар vхлээс ч айдаггvй, vг хэл доромжлол, гvтгэлгээс ч айж эмээдэггvй нэгэн байж. Тэр єєрийгєє 42 наслахаа ч, тэгээд зовлонгийн орчлонг орхиж зорьсон газраа очихоо ч мэдэж байсан гэлтэй. Энэ эрхэм хvн амьдралд хязгааргvй их хайртай, vр хvvхэд хань ижилдээ халамжтэй, эх орон монголдоо, монгол тvмэндээ хайртай байсан ч vхлээс бас айдаггvй, vхлийг бас vзэн яддаггvй байсан бололтой.

О.Дашбалбар "Vхэж буй хvнд баяр хvргэсэн шvлэгтээ"
"Танд баяр хvргэе, таалал тєгсч буйд чинь,
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ
Vхлийн ялгуулсан инээмсэглэлийг тосон угтагтун
Vнэндээ уруул чинь хєрснєєр таныг амраана
Vзэгдэхгvй, харагдахгvй болж байгаад чинь баяр хvргэе
Vхэл хэмээх мєнхийн анд чинь тосон авч буйд баяр хvргэе
Олон арван жилийн ял амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хvргэе" гэжээ.
Бидний амьдарч буй энэ орчлонг зовлон, жаргалын орон гэх агаад, зовох нь жаргахаасаа арвин болой. Энэ орчлонд тєрж буй энэ vй олон хvний зарим нь араатан амьтны ааш тєрхтэй, зарим нь мєрєєрєє, зарим нь алуурчин, дээрэмчин болж, зарим нь ариун vйлсийн тєлєє зvтгэсээр насыг барах агаад vхэхийн цагт зарим нь тамын оронд, зарим нь бурханы оронд очдог гэх бєлгєє. Гэхдээ л бидний амьдарч буй орчлонг зовлонгийн орон болохыг, ихэнхдээ зовж зvдрэлийн тулд хvн тєрдєг болохыг ч О.Дашбалбар яруу сайхнаар дvрсэлжээ.

Сайн vйлсийг бvтээх гэж, сайн сайхны тєлєє тэмцлээ ч муу бvхэнтэй эвлэрч чадахгvй тэрсэлдэж тэмцэлдсээр зовж явахын зовлонг биеэр эдэлсэн найрагч О.Дашбалбар "Тєрж буй хvнд эмгэнэл илэрхийлсэн" шvлэг¬тээ
"Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр тєрсєнд чинь,
Тамын зовлон эдлэх ээлж чинь ирсэнд эмгэнэе
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе
Хорвоо дээр худлаа хэлэх гэж ирсэнд чинь эмгэнэе" гэх мэтчилэн тєрж буй хvнд хойшид тохиох тєлєєлж барамгvй олон зовлонг эдэлж туулахаар ирсэнд эмгэнэл илэрхийлжээ.
Монголын ард тvмэн зовсоны эцэст жаргана гэж ярьдаг билээ. Гэвч зовохгvй амар хялбар аргаар баяжих, авлигачид луйварчдын баяжих бусармаг арга зам нь ард олны хувьд зовлонгийн vvдийг нээх, эх орны хувьд гаднынхны гарт орох, газар нутгаа алдах, эх орондоо эзэн сууж чадахаа болих, vндэсний аюулгvй байдал алдагдах зэрэг нигууртай тул Дашбалбар тэмцэж, Дашбалбар зовж шаналж. шударга vнэн vгээ хэлж тэгснийхээ тєлєє адлуулж, зvхvvлж, доромжлуулж, гvтгvvлж, бvр фашист, нацист гэж нэрлvvлж явжээ.

О.Дашбалбар "Намайг УИХ-ын гишvvн С.Зоригийг 18 хутгалж алсан гэж нvгэлтэй муухай гvжирдэв. Орон даяар телевиз радиогоор гавьяат жvжигчин Сосорбарам, радио телевизийн дарга Билэгт зэрэг хvмvvс энэ гvтгэлгийг тарааж байлаа" гэж єєрийнхєє гараар бичиж vлдээжээ. (Оюун санааны яруу найраг номын 106-р хуудас) Хэрэв ариун хvний сvнс бурханы оронд очоод бурханд тайлан тавьдаг бол "Би халуун амь, оюун бодлоо монгол тvмнийхээ тєлєє харамгvй єргєлєє. Муу, сайн юм мундахгvй ихийг vзлээ. Элдэв муугаар ч хэлvvллээ. Эрхтэн биеэ ч харлууллаа. Дашбалбар намайг бурхан та харж байсан байх. Миний алаг бємбєг шиг зvрхээр минь нэгэн сэтгvvлч хvvхэн єшиглєн тоглож байсан. Зарим нь намайг фашист, нацист гэж жигшиж, зарим нь шизотой, солиотой гэж доромжлон зvхэж занаж байсан".

Тэгэхэд би "Доромжлуулах тусам би улам єнгє орно
Долоон бурхан од шиг улам тод гялалзана
Гvтгvvлэх тусам би улам єнгє орно
Гvн шєнийн одод шиг улам тод гялалзана" гэж бичиж vлдээсэн шvv хэмээн бурханд учирлах байх. Бас нэгэн эрхэм надад архи хундагалан тал засч, хэн нэгний захиа даалгаврыг биелvvлсэн элэг зvрхийг минь хордуулсан учир бурхан тандаа буцаад ирлээ гэж хэлсэн байх. Бурхан харин Дашбалбарт хандаж "Чамайг тэнд шvлэг бич хэмээн томилсон. Харин чи буруу номын нvгэлтнvvдтэй тэрсэлдсэн гэж зэм хvртээсэн байх даа..." Ай хєєрхий, ахин тєрєхгvй, монголд олдохгvй ховорхон заяа Очирбатын Дашбалбар минь.

"Хайран ч дvv минь, хайранч Дашбалбар минь, улс тєрд ороогvй бол уран бvгээлч биднийхээ дунд амьд сэрvvн алхалж явах байсан юм" гэж халаглах Шаравын Сvрэнжав гуайн хэлснээр сэтгэлийн vгээ жаргаая.

Ч.Дамдиндорж
Дугаар 242,243/915,916/