Wednesday, February 10, 2010

ДӨЧИН ХОЁР НАС

Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ, өнгөт орчлонгийн нас дөчин хоёр хүрлээ
Өвлийн тэнгэр, өндрийн одод дөчин хоёр нас хүрлээ
Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Хорвоо дээр надтай цуг уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ
Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүйн шидтэй ч
Аяа, миний л хувьд өнөөдөр дөчин хоёр настай
Асралт наран тэрбум, тэрбум жилийг элээсэн ч аяа миний л хувьд дөчин хоёр настай...

Өдгөөгөөс 11 жилийн өмнө 1999 оны 02-р сарын 10-ны энэ өдөр буюу төрсөн өдрөөрөө бичсэн шүлэг нь ингэж эхэлдэг... Яагаад тэр өдөр ДӨЧИН ХОЁР НАС гэдэг шүлэг бичсэн юм бол? Яагаад ч юм бэ, Би түүнийг үнэхээр ЗӨНЧ найрагч байсан гэдэгт би бүр багаасаа итгэсэн юм.

5 comments:

Anonymous said...

hi sain uu saihan blog bna herev husvel nadad erh choloo hemeeh esse ni bdgiin ke ke oruulna biz unshaad ihiig bodhoor bna lee shuu ke ke

KHUKH TENGER said...

О.Дашбалбар гэдэг хүнийг би их хайрладаг байсан. Үнэхээр л эх оронч шударга, хэлэх үгээ хэнээр ч заалгахгүй юунд баригддагүй эгэлгүй хэрнээ эгэл нэгэн байсан. Алтан дэлхийд 42 наслаад тэнгэрт халихад нь яах гэж Алтан дэлхийд би 42 насаллаа гэдэг шүлэг бичсэн юм бол доо хэмээн маш их харамсч хэрэв тэгээгүй байсан бол гэх бодол тэр үед бодогддог байлаа... Яруу найрагч хүн зөнтэй байдаг гэдэг тэгээд л ингэж бичсэн юм байхдаа гэсэн гунигт бодол байсаан. Тэрхүү уй гунигаа Хонгорзул сонинд "Тэр эгэл биш эгэл хүн байлаа" хэмээн бичиж тайтгаруулж байлаа.
Наран ургах зүгээс урссан мөрөн байлаа тэр
Найраг эгшгийн тэнгэрт гийсэн гэгээ явлаа тэр
Монгол төрийн хурц гялалзсан илд байлаа тэр
Морьтон ардын хоолой болсон элч нь явлаа тэр... гэж бас шүлэглэж байсаан. Би энэ хүнтэй уулзаж байгаагүй ч сэтгэлдээ үргэлж цаг ямагт хайрладаг түүний шүлэг нийтлэлийг унших дуртай бас яг л түүн шиг хүн л жинхэнэ эр хүн гэж төсөөлдөг боддог байлаа.